Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар холбогдох бусад байгууллагад зөвлөх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай арга хэмжээг авах хүрээнд аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал боллоо.
Хурлаар залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт холбогдох асуудлаар чиглэл, ТББ-уудад зөвлөмж өглөө. Мөн Аймгийн залуучуудын чуулган зохион байгуулах товыг 7-р сард хийхээр тогтлоо.
2 сэтгэгдэл