Архангай аймгийн 2018 оны "Шилдэг ажилтан”, "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулах ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.2018 оны шилдгийн шилдэг ААН-ээр Р.Ганзориг захиралтай модон эдлэлийн цех "Баялаг заваг" ХХК шалгарч, шагналаа авлаа.
Энэ оны "Шилдэг ажилтан”-аар:
1.Төрийн албаны салбарын оны шилдэг ажилтнаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэг
2.Төрийн үйлчилгээний салбарын оны шилдгээр аймгийн ЗДТГ-ын Бичиг хэргийн ажилтан Ш.Мөнхтөр,
3.Эрүүл мэндийн салбарын оны шилдгээр Нэгдсэн эмнэлгийн эмч З.Жаргалсайхан
4.Боловсролын салбарын оны шилдэг Лабоатори 1 дүгээр сургуулийн багш Ш.Одгэрэл
5.Соёл урлагийн салбарын оны шилдэг ажилтнаар Ихтамир сум Соёлын төвийн ажилтан Б.Пүрэвдамба
6.Хууль зүйн салбарын оны шилдэг ажилтнаар Цагдаагийн газрын ажилтан Б.Мөнхтулга
7.Спортын салбарын оны шилдэг - Биеийн тамир спортын газрын багш, дасгалжуулагч К.Баттулга
8.Банк, санхүүгийн салбарын оны шилдэг ажилтнаар Санхүүгийн хяналт, аудитын албаны Н.Саранцэцэг
9.Шилдэг оюутнаар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сурагч Г.Намуунцэцэг нар шалгарсныг аймгийн удирдлагууд шагналыг гардуулж өглөө.
Харин оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага"-аар:
1.Шилдэг хөрөнгө оруулагч- "Ногоон Ази сүлжээ” ТББ – Өгийнуур сум
2.Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгч- С.Зулмандах –Жаргалант сум
3.Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч-"БМНС" ХХК
4.Байгаль орчин ногоон хөгжилд ээлтэй бизнес эрхлэгч-А.Оюунчимэг Жаргалант сум
5.Хамгийн олон ажлын байр бий болгогч- "Тэлээ таван хайрхан" хоршоо – Цэнхэр сум
6.Орон нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч- "Алтаад" цагаан идээний үйлдвэр – Тариат сум
7.Шинэ санаа, шилдэг ноу-хау- Алтансүх/ "Гутал, арьсан эдлэлийн цех/
8.Шилдэг бүтээн байгуулалт-"Уран дөш саруул” ХХК – Өлзийт сум
9.Шилдэг татвар төлөгч – Шилдэг татвар төлөгчөөр "Ар Ануд” ХХК Б.Чулуунбаатарнар шалгарч 2018 оны шилдгүүд боллоо.
0 сэтгэгдэл