|

Үйлдвэрлэгчид өнгөрөгч онд 7527.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

 

 

Үйлдвэрлэгчид өнгөрөгч онд 7527.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

 

Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 2021 оны эхний 11 сард 7527.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7708.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн он мөн үеэс13.9-15.6 хувиар нэмэгдсэн байна. Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 3992.9 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар нэмэгджээ.

Нийт үйлдвэрлэлтийн22.6хувийг хүнс ундааны,1.3 хувийг хэвлэлийн,48.9 хувийг дулааны эрчим хүчний,15.1хувийг усан хангамж,2.6 хувийг модон эдлэлийн,5.4 хувийг гутал хувцасны,4.1 хувийг барилга болон бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, бялуу, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, дулаан, монгол гутал, эмээлийн мод, хүрмэн блок, ваакуум цонхны үйлдвэрлэл 105.6-166.4 хувиар нэмэгджээ. Харин нарийн боов, бууз, борц, хүснэгт, зүсмэл материал, савхин гутал, монгол дээл, гэрийн модон тавилга, түгээсэн цэвэр ус, гэрийн модны үйлдвэрлэл 3.8-56.9 хувиар тус тус буурсан байна.


0 сэтгэгдэл