|

Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

 

 

Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

 

Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 2018 оны эхний 11 сардоны үнээр 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос 0.1 хувиар илүү байна. Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 2122.1 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс0.9 хувиар илүү байна.


Нийт үйлдвэрлэлтийн 11.4 хувийг хүнс ундааны, 1.3 хувийг хэвлэлийн, 56.2 хувийг дулааны эрчим хүчний, 15.1 хувийг усан хангамж, 5.1 хувийг модон эдлэлийн, 6.8 хувийг гутал хувцасны, 4.1 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.


 

 

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бууз, савласан цэвэр ус, түгээсэн цэвэр ус, савхин гутал, дээл, вакум цонх үйлдвэрлэлт 101.8 хувиас 2.0 дахин өссөн байна. Харин, хэрчсэн гурил, монгол гутал, дулаан, хүрмэн блокны үйлдвэрлэлийн хэмжээ 0.9 – 40.7 хувиар буурчээ.

 
montsame.mn

1 сэтгэгдэл