|

Аймгийн үйлдвэрийн газрууд 2496.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Аймгийн үйлдвэрийн газрууд 2496.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 4 сард 2629.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2496.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос 4.3 хувиар илүү байна. Нийт үйлдвэрлэлтийн 8.9 хувийг хүнс ундааны, 1.0 хувийг хэвлэлийн, 69.7 хувийг дулаан, эрчим хүчний, 10.6 хувийг усан хангамж, 2.6 хувийг модон эдлэлийн, 6.2 хувийг гуталхувцасны, 0.1 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, хэрчсэн гурил,бууз,дулаан, вакуум цонх, эмээлийн мод, хүснэгт маягт, зүсмэл, монгол гутлын үйлдвэрлэл 2.6 – 324.3 хувиар нэмэгджээ. Харин түгээсэн цэвэр ус, монгол дээлний үйлдвэрлэлийн хэмжээ 19.9 – 24.7 хувиар буурсан байна.

Тээврийн байгууллагууд 15.1 мянган зорчигч, 5.8 мянган тонн ачаа тээвэрлэн, 237.9 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс зорчигч, зорчигчийн эргэлт 14.7-14.1 хувиар буурсан бол ачаа, эргэлтийн хэмжээ 60.8-70.6 хувиар нэмэгдсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ


6 сэтгэгдэл