|

Явуулын ахуйн үйлчилгээ 4 суманд ажиллаж, 170 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

 

 

Явуулын ахуйн үйлчилгээ 4 суманд ажиллаж, 170 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

 

Аймгийн ХХААГ-аас ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэн зохион байгуулж,Төвшрүүлэх,Өгийнуур, Булган, Цэнхэр сумын иргэдэд "Явуулын ахуйн үйлчилгээ"-г11 сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлхугацаанд хүргэж ажилласан байна.

"Явуулын ахуйн үйлчилгээ"-ээр үсчин, гоо сайхан, хумс гоо засал, гутал засварын үйлчилгээгдөрвөнсумын170 гаруй иргэдэд хүргэсэнбайна. Сумдад ажиллах үеэр иргэдийн зүгээс явуулын ахуйн үйлчилгээг жилд 1-2 удаа зохион байгуулж,сумын иргэдэд илүү олон төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллах талаар санал гаргаж байжээ.

Энэажлын зорилго нь "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ахуйн үйлчилгээний салбарыг сурталчлах, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа холбоо нөхөрлөл, сайн дурын байгууллагатай хамтран ажиллаж,иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

 

"Явуулын ахуйн үйлчилгээ"-гХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” А-301 тоот тушаалыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнданх удаагаа ийнхүү зохион байгуулсан байна.


0 сэтгэгдэл