|

Явуулын нэг цонхны үйлчилгээг сум, багт хүргэж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлнэ

"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн ажлын хүрээнд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд нэн шаардлагатай төрийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй, шуурхай хүргэх, шинэчлэгдэн батлагдсан хууль, журмыг иргэдэд таниулах, сурталчлах зорилгоор явуулын нэг цонхны үйлчилгээг сум, багт хүргэж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх гэж байна.

2019 оны 4-р сарын 25-нд Эрдэнэбулган сумаас эхлэх бөгөөд 5-р сарын 25 хүртэл Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Хангай, Тариат, Булган, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумдад ажиллах хуваарь гарсан байна.


3 сэтгэгдэл