|

Санхүүгийн байгууллагууд 500 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүлжээ

 

Санхүүгийн байгууллагууд 500 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүлжээ

 

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, үйлчлүүлэгч нарыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилгоор "Санхүүгийн байгууллагуудын нэгдсэн нээлттэй хаалганы өдөр”-ийг 10 дугаар сарын 04-нд зохион байгуулж, 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж, оюутан, сурагчдад мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Өдөрлөгт аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, татвар, нийгмийн даатгал, ХХҮГ болон Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг банкууд, даатгал, брокер, диллерийн компани зэрэг 20 орчим байгууллага оролцож, иргэдэд мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Мөн орон нутгийн төсөвт иргэд олон нийтийн оролцоог хангах, хяналт хийх, үнэт цаас, хувьцаа, тэтгэвэр тэтгэмж, татвар, даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг чиглэлээр,иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад мэдээлэл хийсэн бол дараа нь оюутан, сурагчдад хадгаламж, зээл, мэргэжлийн чиг хандлага, хөдөлмөр эрхлэлт, "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн чиглэлээр мэдээлэл өгсөн юм.


0 сэтгэгдэл