|

Төрийн үйлчилгээг 12 сумын 32 багийн иргэдэд үзүүлэв

Төрийн үйлчилгээг 12 сумын 32 багийн иргэдэд үзүүлэв

"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас "Тогтвортой амьжиргаа-3” төсөлтэй хамтран "Иргэдийн оролцоот багийн хөгжил" төслийг хэрэгжүүлж, 19 сум, алслагдсан багийн төвүүдэд хүрч ажиллалаа.

Энэ хүрээнд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд нэн шаардлагатай төрийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй, шуурхай хүргэх, шинэчлэн батлагдсан хууль, журмыг иргэдэд таниулах, сурталчлах зорилготойгоор 5 дугаар сарын 01-25-ны хооронд Эрдэнэбулган, Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Хангай, Тариат, Булган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан зэрэг 12 сумын нийт 32 багийн 4500 гаруй иргэнд явуулын нэг цонхны үйлчилгээг үзүүллээ.

Энэ үеэр ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар тухайн багтаа юу хийх боломжтой байна, хэр олон хүн ашиг хүртэх вэ зэргийг багийн иргэд ярилцан, нэгдсэн жагсаалтыг гаргаж буйтай, мөн иргэдийнхээ оролцоог хэр ханган ажиллаж байгаа талаар багийн ИНХ-д оролцлоо.

 

Явуулын нэг цонхны үйлчилгээнд Нийгмийн даатгал, Нэгдсэн эмнэлэг, Архивын лавлагаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэл, байгаль орчин, ХДТ зэрэг байгууллага төрийн 10 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Сум, багийн иргэдийн ихэнх нь тэтгэвэр, тэтгэмж, архивын лавлагаа, эмнэлгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн юм. Малчид, иргэдийн зүгээс цаашид төрийн үйлчилгээг жил бүрийн хавар, намар цагт явуулах, эмнэлгийн үйлчилгээнд шүдний эмчийг оруулж өгөөч гэсэн саналуудыг хэлж байлаа.

 

6 сэтгэгдэл