|

Сум хөгжүүлэх сан Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгджээ

 

Сум хөгжүүлэх сан Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгджээ

 

2020 онд сум хөгжүүлэх сангаас Өндөр-Улаан, Цэнхэр, Хангай сумын 65 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд 240.0 сая төгрөгийн зээл олгож, 98 ажлын байрыг бий болгосон. Сум хөгжүүлэх сангийн 2020 оны зээлийн эргэн төлөлт тухайн жилийн эцсийн байдлаар 700.8 сая төгрөг орж байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 989,3 сая төгрөг орж ирсэн байна. 

2021 онд Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг олгоогүй байна. Учир нь Сум хөгжүүлэх сан нь Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгдөж байгаа ба шинэ журам боловсруулж байгаа аж. Хоршоо хөгжүүлэх сангийн шинэ журам батлагдахаар зээл олгож эхэлнэ хэмээн ХХААГ-ын ахлах мэргэжилтэн хэлж байв.  


0 сэтгэгдэл