Архангай /МОНЦАМЭ/.ХХААХҮ-ийн болон Сангийн сайдын "Сум хөгжүүлэх сангийн улсын үзлэгийг зохион байгуулах" тухай удирдамж гарч, үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилт, үр дүнгийн байдалд улсын үзлэгийг зохион байгуулан санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулан, цаашид авах арга хэмжээг тодорхойлох чиглэлээр явуулж буй уг улсын үзлэгийг Булган сумаас эхлүүллээ.
Булган сумын тухайд 2011 оноос хойш 148 иргэнд 500.000-10.000.000 төгрөгийн хооронд нийт 539.1 сая төгрөгийн зээлийг олгожээ. Эргэн төлөлт нь 300.2 сая төгрөг, авлага нь 277.2 сая төгрөг байгаа ба эргэн төлөлт нь 51 хувьтай байгаа юм. Дээрх иргэд сүү, цагаан идээ, талх, нарийн боов, хүнсний ногоо тариалалт, зоорь, эсгий болон модон үйлдвэрлэл, блок, оёдол, гутал засвар, захиалга, дугуй засвар, интернэт, гар утас, гахай аж ахуй зэрэг чиглэлээр зээл авсан хэдий ч үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгааг шалгалтын ажлын хэсгээс хэлж байна.
0 сэтгэгдэл