|

Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сантай холбов

Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сантай холбов

Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн зохистой ашиглалт, үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах, зээлдэгчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор зээлдэгчийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэллээ.

 

Уг сангаас зээл авсан 19 сумын нийт 4186 зээлдэгчээс 738 зээлдэгчийн мэдээллийг хамрууллаа. Цаашид бүх зээлдэгчийг бүрэн хамруулах юм. Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчдийг Монгол банкны зээлийн мэдээллийн сантай бүрэн холбосноор зээлийн эргэн төлөлт эрс сайжирч байна.

 

1 сэтгэгдэл