|

Аймгийн хэмжээнд ургац хураалт 80 хувьтай байна

 

Аймгийн хэмжээнд ургац хураалт 80 хувьтай байна

 

Архангай аймаг 10 дугаар сарын 10-ны байдлаар улаанбуудай 1000 га талбай ангилж, цайруулан 1300 тн, шууд хураалт 8000 га талбайгаас 12000 тн, арвай 40 га-аас 30 тн, овьёос 50 га-аас 50 тн, малын тэжээл 550 га-аас 1100 тн, төмс 265 га талбайгаас 2120 тн, хүнсний ногоо 158 га талбайгаас 1264 тн хурааж ургац хураалт 80 хувьтай явж байна. Тосны ургамлын хураалт хараахан эхлээгүй байна.

Үр тарианы ургамлын тариалалтын чанарыг соёололтоор авч үзвэл 10400 га талбайд тариалснаас 2307 га буюу 22,8 хувь нь соёололт онц, 5830 га буюу 57,7 хувь нь сайн, 1963,4 га буюу 19,4 хувь нь дунд зэргийн байжээ. Үр тарианы соёололтын үед хур тунадасны хэмжээ багасаж байсан ч сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн зөөлөн бороо орсноор хөрсний чийг сайжирч, ургамлын өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлжээ.

Ургац хураалтанд комбайн-1, хадагч-12, будаа цэвэрлэгч-2, үр сортлогч-5, будаа ачигч-7, төмсний комбайн-1, төмс сортлогч-1, төмс ухагч-8 зэрэг 8 нэр төрлийн 50 техник хэрэгсэл, 218 хүн хүч ажиллаж байна.

 

0 сэтгэгдэл