|

Энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 111.9 хувиар биелүүлжээ

 

 

Энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 111.9 хувиар биелүүлжээ

 

Архангай аймаг энэ онд үр тариа 8703 га талбайд үүнээс улаан буудай 8403 га-д, арвай 100 га-д, овьёос 200 га-д, малын тэжээл 3300 га-д, тосны таримал 900 га-д, төмс 277.5 га-д, хүнсний ногоо 147 га-д, жимс жимсгэнэ 168.9 га-д нийт 13496.1 га талбайд тариалахаар төлөвлөсөн. Үүнээс улаан буудай 9818 га-д, арвай 40.5 га-д, овьёос 241.9 га-д, тосны таримал 420 га-д, малын тэжээл 4080 га-д, төмс 278 га-д, хүнсний ногоо 147 га-д, жимс жимсгэнэ 82 га-д нийт 15107 га талбайд тариалалт хийж тариалалтыг 111.9 хувиар биелүүлээд байна.


Үр тарианы ургамлын тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсан дүнгийн нэгтгэлийг авч үзвэл 10400 га талбайд тариалснаас 2307 га буюу 22,8 хувь нь соёололт онц, 5830 га буюу 57,7 хувь нь сайн, 1963,4 га буюу 19,4 хувь нь дунд зэргийн байна. 


Үр тарианы соёололтын үед хур тундасны хэмжээ багасч байсан бол сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн зөөлөн бороо орсноор хөрсний чийг сайжирч, ургамлын өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлжээ.


0 сэтгэгдэл