Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн хэмжээнд энэ намрын тариа хураалт 9-р сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна.
Намрын ургац хураалтад ажиллах үр тарианы комбайн 25, ангилан хадагч дүүжин болон чиргүүлийн жатка 31, будаа цэвэрлэгээний машин 5, үр сортлогч 1, будаа ачигч 7, төмс ухагч 24, тээврийн машин 15, дугуйт трактор чиргүүлтэй 28, түлшний машин 2 нийт 138 техник хэрэгслийн засвар үйлчилгээг бүрэн хийж бэлэн байдлыг хангаад байна.
Мөн 3 үтрэмийн талбайн цэвэрлэгээ, үр тарианы 3 агуулах, төмс хүнсний ногоо хадгалах 85 зооринд засвар, цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийжээ.
0 сэтгэгдэл