|

Ажлын байрыг дэмжих зээлд 239 иргэн, аж ахуй нэгж хамрагдаад байна

 

Ажлын байрыг дэмжих зээлд 239 иргэн, аж ахуй нэгж хамрагдаад байна

 

Монгол Улсын Засгийн газраас бизнес эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхлээд буй. Аймгийн хэмжээнд 2021 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар "Ажлын байр дэмжих” зээлийг 201 иргэнд 7.4 тэрбум төгрөг, 38 аж ахуйн нэгжид 7.0 тэрбум төгрөг, нийт 239 иргэн, аж ахуйн нэгжид 14.4 тэрбум төгрөгийн зээл олгож, 660 ажлын байрыг хадгалсан байна.
Малчдыг дэмжих зээлийг олгож эхлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 449 малчинд 5.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

0 сэтгэгдэл