|

Тариат суманд гарсан малын хулгайг шуурхай илрүүлжээ

Тариат суманд гарсан малын хулгайг шуурхай илрүүлжээ

Тариат сумын Бөөрөлжүүт багийн малчин Н-ын бэлчээрт яваа адуунаас 1-р сарын 11-12-нд шилжих шөнө хоёр гүү хулгайлсныг богино хугацаанд илрүүлжээ. Малын хулгайч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дээр Их-Уул сумын цагдаад саатуулагдсан байна. Хоёр гүүг хулгайлсан хүмүүс Завхан аймгийн Алдархаан сумын ах дүүс байжээ.

Хулгайчийг барихад Цахир сумын мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг, Солонготын даваа орчмын айл өрхийн иргэний мэдээлэл тус болсон байна.

Иргэд малын хулгайг шуурхай илрүүлсэн Тариат сумын Цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Б.Баяржаргал, хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Халзан болон Завхан аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Амгаланбаатар нарт талархал илэрхиийлж байна.


0 сэтгэгдэл