Аймгийн МХГ-аас ой, ан байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжгаргаж, аймгийнГэмт хэргээс урьдчилан сэргийлэхсалбарзөвлөлтэй хамтран "Эко"эргүүл хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын явцадЭрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Бнь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн 99 ширхэг тарваганы махыгтээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, нийт 36сая420,0 төгрөгийншийтгэл ногдуулжээ. Харин99 ширхэг тарваганы махыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд шилжүүлэн,аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн холбогдогч, хөндлөнгийн гэрч нарын хяналтан дор устгасан байна.
Мөн аймгийн Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн Хангай сумын иргэн Э нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 23 ширхэг тарваганы махыгтээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, нийт 8сая570,0 төгрөгийншийтгэл ногдуулсан байна. Тээвэрлэж явсан23 ширхэг тарваганы махыг аймгийн Зооноз өвчин, судлалын төвд шилжүүлэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн холбогдогч, хөндлөнгийн гэрч нарын хяналтан дор устгалыг хийлгүүлжээ.
"Эко" эргүүл хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсан 5 зөрчлийг илрүүлэн,харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа ажээ.
1 сэтгэгдэл