|

Сүүлийн 24 цагт 39 тохиолдол нэмэгдэв

 

Сүүлийн 24 цагт 39 тохиолдол нэмэгдэв

 

Архангай аймагт сүүлийн 24 цагт 310 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 39 тохиолдол илэрсэн байна. Үүнээс Чулуут-1, Тариат-12, Өлзийт-2, Өгийнуур-2, Хашаат-1, Цахир-3, Эрдэнэбулган-17, Цэцэрлэгт-1 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Аймгийн хэмжээнд нийт халдварын батлагдсан тохиолдлын тоо 1455 боллоо.
Нийт эмчлүүлж байгаа - 532
Үүнээс : Эмнэлэгт -328
ӨЭМТ-ийн хяналтад гэрээр -204
Тусгай эмнэлгүүдээс эмчлэгдэн гарсан хүний тоо - 864
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо: 7848 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэн байхгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад 2271 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 30-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 52294, II тунд – 46131 хүнийг хамруулаад байна.

0 сэтгэгдэл