Архангай аймагт сүүлийн 24 цагт 387 сорьцод шинжилгээ хийснээс шинээр 29 тохиолдол нэмж батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлууд нь Жаргалант 4, Хайрхан 4, Эрдэнэбулган 14, Ихтамир 5, Хотонт 2 тус тус илэрсэн байна.
Амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5-д батлагдсан тохиолдол байхгүй ч 6-нд 21 шинэ тохиолдол нэмэгджээ. Ийнхүү Архангай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 449 боллоо. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 211
Хайрхан – 38
Эрдэнэмандал – 60
Чулуут – 17
Ихтамир – 31
Цэнхэр – 14
Хотонт – 7
Тариат – 1
Өлзийт – 42
Жаргалант – 9
Өгийнуур – 16 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 80 тохиолдол байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 360 иргэн байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 420 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр настай нь 88, дундаж нас 39.1, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй байна.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 33, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 6, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 15, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 18, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтлын хүний тоо 3714 /нийт өссөн дүнгээр/, одоо тусгаарлах байранд 5, гэрийн тусгаарлалтад 781 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6-р сарын 7-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 49583, II тунд 40710 хүнийг хамруулаад байна.
Сүүлийн 24 цагт 25 обьектын 6326 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ. Халдварын эрсдэл алхам бүрт байна. Иргэн та гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна.
0 сэтгэгдэл