Архангай аймагт сүүлийн 24 цагт 103 шинжилгээ хийснээс шинээр хоёр тохиолдол нэмж батлагдлаа. Тус тохиолдлууд нь Эрдэнэбулган сум дахь халдварын ойрын хавьтлаас илэрчээ. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгээс 310 хүн бүрэн эдгэрч гарчээ.
Ойрын хавьтлын хүний тоо 2303, тусгаарлах байранд 10, одоо гэрийн тусгаарлалтад 46 иргэн тус тус байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 17-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 52019 хүнийг хамруулаад байна. / I тунд 48027, II тунд 3992/
0 сэтгэгдэл