|

Архангайд 47 тохиолдол шинээр нэмэгджээ

 
 

Архангайд 47 тохиолдол шинээр нэмэгджээ

 

Архангай аймагт сүүлийн 24 цагт 263 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 47 тохиолдол илэрсэн байна. Үүнээс сүүлийн 24 цагт Цэнхэр 8, Хотонт 2, Тариат 2, Хашаат 2, Эрдэнэбулган 33 тохиолдол тус тус нэмж батлагдлаа. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1416 боллоо.
Эмнэлэгт 328, ӨЭМТ-ийн хяналтад гэрээр 184 хүн эмчлүүлж байна.
Тусгай эмнэлгүүдээс эмчлэгдэн гарсан хүний тоо: 864
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо: 7628 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэн байхгүй, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад 2232 хүн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 29-ний өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 52032, II тунд – 46060 хүнийг хамруулаад байна.

0 сэтгэгдэл