|

Өлзийт суманд шинээр есөн тохиолдол нэмэгдэв

 

 
Архангай аймагт сүүлийн 24 цагт 315 сорьцод шинжилгээ хийснээс Өлзийт суманд 9 тохиолдол нэмэгдэж батлагдлаа. Ийнхүү Архангай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 331 болж байна. Үүнд:
2020 онд: Батцэнгэл суманд 3
2021 онд Эрдэнэбулган 187, Хайрханд 31, Эрдэнэмандалд 59, Чулуутад 17, Ихтамирт 1, Цэнхэрт 14, Хотонтод 5, Тариатад 1, Өлзийт суманд 13 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 20 иргэн байна. Үүнээс 11 тохиолдол нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт, 9 тохиолдол Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд тус тус эмчлүүлж, эмнэлгээс эдгэрч гарсан 311 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо 2465 , тусгаарлах байранд 2, гэрийн тусгаарлалтад 165 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 20-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 48496, II тунд – 5568 хүнийг хамруулаад байна.

0 сэтгэгдэл