|

Мотоциклийн такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт хийв

 

Мотоциклийн такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт хийв

 

Аймгийн Засаг дарга Д.Золжаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар аймгийн төвийн мотоциклийн такси үйлчилгээ эрхлэгчидтэй өнөөдөр уулзалт хийж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Тэдэнд зогсох тусгайлсан зогсоол байхгүй тул нэгдсэн зохион байгуулалтад оруулж өгөхийг хүслээ. Мотоциклээр такси үйлчилгээ үзүүлэх хуулийн зохицуулалт байдаггүй тул тухайн орон нутгийн онцлогт тохируулан шийдвэрлэх аж. Үүний тулд эхний ээлжинд жолооч нарыг бүртгэлжүүлж, зохих зөвшөөрөл тус бүрт олгохоор болов.

Мөн аймгийн Засаг даргын зүгээс хамгаалах хэрэгсэл, каск зэргийг шийдвэрлэж, нийтийн худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж зогсоолын асуудлыг шийдэж өгнө гэв. Мөн цар тахлын энэ цаг үед иргэдэд үйлчлэх нь хүн хоорондын зай барих боломжгүй тул халдвар авах өндөр эрсдэлтэй. Иймд тодорхой хэмжээнд халдварын тархалт хумигдсаны дараа ажиллах нь зүйтэй хэмээн аймгийн Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж анхаарууллаа.


0 сэтгэгдэл