|

Дахин тусгай эмнэлэг байгуулах ажлыг зохион байгуулж байна

 

Дахин тусгай эмнэлэг байгуулах ажлыг зохион байгуулж байна

 

Аймгийн Онцгой комиссын дарга Д.Золжаргал, Шуурхай штабын дарга В.Мөнхбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт ажиллалаа.
Цаашид нөхцөл байдлаас хамааран бэлтгэл ажлыг хангах үүднээс Ковидын тусгай эмнэлэг байгуулах талаар хэлэлцэж, нүүлгэн шилжүүлэх ажилтай газар дээр нь танилцсан байна.
Эхний ээлжинд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт байрлах Захиргаа, удирдлагын хэлтэс болон Амбулаторийн тасгийг Эрүүл мэндийн газрын байр руу шилжүүлж, халдвартын тусгай эмнэлэг байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Эрүүл мэндийн газрыг "Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын төв” рүү шилжүүлэхээр болжээ.
 

0 сэтгэгдэл