|

ОБГ-т автомашин болон шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

ОБГ-т автомашин болон шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

 

Аймгийн Засаг дарга Д.Золжаргал ОБГ-т туулах чадвар сайтай автомашин болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна.
Эл өдөр ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Архангай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргал болон ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нартай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр цар тахлын үеийн бэлэн байдлын зэрэг, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалах болон армийн атташе Филип Лүү нарын хүмүүс уулзалтад оролцож, ОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж нэмж нийлүүлнэ гэдгээ хэллээ.
Түүнчлэн хамтран ажиллах саналын хүрээнд аймгийн Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Эрдэнэбулган, Тариат суманд хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр болжээ.

0 сэтгэгдэл