Архангай аймагт сүүлийн 24 цагт 432 шинжилгээ хийхэд шинээр 6 тохиолдол илэрсэн ба Өлзийт суманд 2, Өгийнуурт 2, Хайрханд 1, Жаргалантад 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ийнхүү Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 380 боллоо. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 337 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо - 3192 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 7, гэрийн тусгаарлалтад 613 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6-р сарын 1-нийөдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49258, II тунд – 32401 хүнийг хамруулжээ.
Сүүлийн 24 цагт 6 обьектын 984 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.
0 сэтгэгдэл