|

Халдварын тохиолдол буурахгүй бол хөл хориог дахин чангатгана

 

Халдварын тохиолдол буурахгүй бол хөл хориог дахин чангатгана

 

Сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан АОК, Шуурхай штаб өнөөдөр яаралтай хуралдлаа.
Хурлаар цаашид авах арга хэмжээний тухай болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, УОК-т хүсэлт хүргүүлжээ.
Мөн ногоон бүс байсан сумдад эерэг тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын маршрут тэмдэглэгдсэн тул аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийг чангаруулж, орох, гарах хөдөлгөөн хаах тухай хурлаар хэлэлцжээ. УОК-ын шийдвэрийн дагуу вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд хот хоорондын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа хэдий ч хувь хүний эрүүл мэнд дархлаанаас хамааран вакцины давтан тунтай иргэдээс вирусний халдвар бүртгэгдэж байна.
АОК-ын Шуурхай штаб ирэх даваа гарагт дахин хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн цаашид халдварын тохиолдол буурахгүй, нөхцөл байдал хүндэрвэл
6-р сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох тухай шийдвэрийг гаргана гэв. Түүнчлэн АОК-оос Архангай аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос иргэд хүлээн авахгүй байх тухай албан хүсэлтийг УОК-т хүргүүлэхээр боллоо.
Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт байнга хэрэглэн, хүн хоорондын зайгаа баримтлахыг АОК, мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

0 сэтгэгдэл