|

Эрдэнэбулган сумын постуудаар 71 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ

 

 

Эрдэнэбулган сумын постуудаар 71 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ

 

Сар шинийнөдрүүдэд аймгийн Цагаан даваа, Цагаан хаалга, Тарны пост, Өлзийт, Ихтамир сумын постоор зөвшөөрөлтэй нийт 71 тээврийн хэрэгсэл 149 зорчигч иргэн дамжин өнгөрч, 66 тээврийн хэрэгсэл, 135 зорчигч иргэн аймгийн төв рүү нэвтэрч, 29 тээврийн хэрэгслээр зорчигч 73 гарсан байна.

Үүнээс гачигдлаар 24, албан томилолтоор 2, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх 25, хүнс ачаа тээвэр 24, бусад зөвшөөрлөөр 17 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан. Энэ чиглэлээр Цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин, эргүүл хяналт шалгалтыг төр захиргааны байгууллагатай хамтран хийжээ.


0 сэтгэгдэл