|

Архангайн Цагаан давааны замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Архангайн Цагаан давааны замын хөдөлгөөнийг хязгаарлалааАрхангай аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Цагаан давааны замд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан аж.

Иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргууны нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.


0 сэтгэгдэл