Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 13-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой явж явсан "Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн "Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан "Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Үүний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай, эмэгтэй О, 39 настай, эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
0 сэтгэгдэл