|

Төсвийн орлогын төлөвлөгөөг гурван сум 2.5-6.8 хувиар тасалжээ

 

 

Төсвийн орлогын төлөвлөгөөг гурван сум 2.5-6.8 хувиар тасалжээ

 

 

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны эхний11 сард аймгийн төсөвт 17272.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18330.3 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 106.1 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 7122.4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 8180.3сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 114.9 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогынтөлөвлөгөөг Ихтамир, Хангай, Тариат, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хотонт, Эрдэнэбулган, Цахир, Булган сум 102.8 хувиас 2 дахин биелүүлсэн байна. Харин Өндөр-Улаан, Цэнхэр, Чулуут сум 2.5-6.8 хувиар тасалжээ.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл хог хаягдлын үйлчилгээний хураамж, рашаан ус ашигласны төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, газрын дуудлага худалдаа, бууны татвар, ойгоос мод түлээ ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогуудыг 101.9 хувиас - 2.2 дахин биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 55.4 хувийг тусламжийн орлогоор, 28.0 хувийг орлогын албан татвараар, 1.5 хувийг өмчийн татвараар, 2.0 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 5.2 хувийг бусад албан татвараар, 6.3 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 262.1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 969.7 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 27.0 сая төгр


0 сэтгэгдэл