|

Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 90 жилийн ойн баярт дааганы уралдаанд Шүдлэн түрүүлжээ


Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 90 жилийн ойн баярт дааганы уралдаанд Шүдлэн түрүүлжээ
Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн түүхэн 90 жилийн ойн баяр наадам энэ сарын 24-25- ний өдрүүдэд болж өндөрлөө. Тус сургуулийн 90 жилийн ойн баяр наадамд  Азарга, Их нас, даага гэсэн гурван нас уралдсан бол хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх барилдлаа. Тэгвэл дааган насны уралдаан нилээн шуугиантай болж өнгөрөв. Тодруулбал: Архангай аймгийн Батцэнгэл сумын  ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн дааганы уралдаанд хонгор халзан дааганы цулбуурыг хойш нь татаж байгаад Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян -Уул багийн засаг дарга Бямбадоржийн хээр шүдлэнг барианы зурхайд түрүүлж оруулсан нь олон наадамчдын дургүйцлийг хүргэжээ. 
Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 90 жилийн ойн баярт дааганы уралдаанд Шүдлэн түрүүлжээ
 
Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 90 жилийн ойн баяр наадмын морины комиссоос тодруулахад ийм юм болдогийм гэсэн хариуг өгч байлаа. Зуны гурван сар наадамладаг түмэн байна. Даага түрүүлж болдоггүй наадам болж өнгөрлөө хэмээн наадамчид сэтгэл дундуур наадамлаад буцав. 
 
Эх сурвалж: Архангай.мн Сэтгүүлч Ч.Зэвэг

214 сэтгэгдэл