Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт халдварт өвчний гаралтөнгөрсөн оныхоос 15.6 хувиар буюу 91 тохиолдлоор өссөн байна. Аймгийн дүнгээр үзэхэд 10 мянган хүн тутмаас 61 хувь буюу 582 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 1.5 хувь нь гепатит, 22.2 хувь нь салхин цэцгээр, 44.2 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 10.8 хувь нь сүрьеэгээр, 21.3 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилжээ.
Сумаар нь авч үзвэл Батцэнгэл суманд 111, Эрдэнэбулган суманд 101, Ихтамир суманд 91, Хашаатад 74, Жаргалант суманд 70 тохиолдол бүртгэгдсэн нь аймгийн дунджаас дээгүүр байна.
1 сэтгэгдэл