|

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Луут хотын судалгааны ажилтай танилцав

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Луут хотын судалгааны ажилтай танилцав

 

Архангай /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт ажиллалаа.

Энэ үеэрЛуут хотын судалгааны багийнхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхболон түүний багийнхүмүүст судалгааны ажлаа танилцууллаа.Ерөнхийсайд тус газрынсудалгааны үр дүнг төр засгаас анхаарч,угдурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, хамгаалах асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ дараа дараагийн уялдсан олон талт судалгааны ажлыг дэмжихээ илэрхийллээ.

Луут хотын судалгаа/Архангай аймгийн Өлзийм суманд хийсэн/Монголын Тулгар төрийн нийслэлийн судалгаа төдийгүй Төв Азийн хамгийн анхны, хамгийн эртний нүүдэлчдийн төрт улс, хааны ордон гэдгээрээ түүхэн ач холбогдолтой дурсгалюм.

Ерөнхий сайдын томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтаж ажиллав.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдлэн, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д "Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлсэн.

 

Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар хоорондын уялдааг хангаж, богино хугацаанд үр дүн харуулах оновчтой төлөвлөгөөг боловсруулан гаргах учиртай. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.


0 сэтгэгдэл