Хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул УИХ-ын эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн уг ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг төдийгүй У.Хүрэлсүхийн эсрэг сөрөг сурталчилгааны ажлыг санхүү болон удирдлагаар хангагч, мөнхүү улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах үүргийг хариуцсан холбогч байсан тухай бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл тэд У.Хүрэлсүхийг огцруулаад дараа нь Ерөнхий Сайд болох хүнийг ч тодруулсан байжээ. УИХ-ын нэр бүхий 27 гишүүн эхлээд Ц.Нямдоржийг Ерөнхий Сайд болохыг хүссэн ч тэрээр өөрөө татгалзаж, УИХ-ын дарга болохыг хүссэн аж.
Иймээс ч дотроо хэлэлцэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв. Гэвч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганаар огцроогүй тул улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм.
П.Энхмандах
Эх сурвалж: sonin.mn
15 сэтгэгдэл