|

ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлнэ

ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан гишүүн, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлэх болжээ.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулсан бөгөөд гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ.

БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ё.Баатарбилэг нь 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль, 1993 онд Цэцэрлэг хотын 2 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн 2002 онд МУИС-ийг нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр дүүргэж, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.

Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалан 1989 онд Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсч, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрбээр, 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2003 онд "World Trans”, 2003-2005 онд "Улаан бутан”, 2005-2008 онд "Таван-Эрдэнэ” компани, 2008-2016 онд "Мишээл групп”-т ажиллаж байна. Мөн 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

montsame.mn

0 сэтгэгдэл