Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн "Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан осол гарчээ.
Ослын тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан "Дэлгэр буян-Ар” ХХК-ийн "Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн "Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан "Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
0 сэтгэгдэл