|

Францын иргэн Архангайд осолджээ

 

Францын иргэн Архангайд осолджээАрхангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн  "Халзангийн даваа” гэдэг газар Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан Франц улсын иргэн Л-ын MAN1/EYBYE-050 улсын дугаартай, тусгай тоноглогдсон, хоёр зорчигчтой автомашин өчигдөр төв замын зорчих хэсэгт унажээ. Ингээд өдрийн 13:50 цагт дуудлага өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй 130 км зам туулан 17:00 цагт очиж,  замын хажуу руу унасан автомашиныг татан босгосон байна.

Зорчигчдод тус сумаас эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн аж.   


5 сэтгэгдэл