|

Чернобылийн ойролцоо гарсан түймэр борооны тусламжтай унтарчээ

Сүүлийн 10 орчим хоног Украины хойд нутагт шатсан ойн түймэр өчигдөр орсон борооны улмаас унтарсан байна.

Одоо хөрсөнд үлдсэн цогшилтыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажиллаж байгааг Украины онцгой байдлын газар мэдээлжээ.

Олон мянган га газрыг хамарсан түймэр Чернобылийн атомын цахилгаан станцын балгасанд хоёр хүрэхгүй километр зайд хүрч, хаягдаж эзгүйрсэн Припять хотын захад тулаад байсан юм.

Хэрвээ түймэр 1986 оны ослын голомтод хүрсэн бол цацраг идэвхит утаа нь Украины нийслэлд хүрч болзошгүй гэсэн айдас бий болоод байв.

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ард иргэдэдээ тайван байхыг уриалж, гал түймрийн нөхцөл байдлыг ил тод мэдээлэхээ амласан юм.

Чернобылийн хаалттай бүсийн ойролцоо амьдардаг эрэгтэй дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хуурай өвс шатаан зугаацаж байгаад гал алдсан нь мөрдлөгийн явцад тодорхой болж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Р.ТӨМӨР, IKON.MN

0 сэтгэгдэл