Тэрбээр хоёр сарын хугацаанд Украин улсад Парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулахыг үүрэг болгож, Парламентийн гишүүдийн халдашгүй байдлын тухай хуулийг цуцлах болсноо зарлажээ.
Мөн Украйны Үндэсний аюулгүй байдлын газрын дарга, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулахыг дэмжихийг Дээд Радагийн гишүүдээс хүсчээ.
П.Порошенкогийн хүмүүс гэгддэг эдгээр албан тушаалтнууд огцрох болсноо зарласаны дараа Украины ерөнхий сайд Володимир Гроисман огцрох шийдвэр гаргасан байна. В.Зеленский мөн хууль бусаар хөрөнгөжсөн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай ч хууль тогтоомжийг дэмжихийг ч хүссэн аж.
Тэрбээр: :Би урьд нь та бүхнийг инээлгэхийг төлөө явж ирсэн. Тэгэх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Харин одоо та бүхнийг уйлахгүй байлгахын төлөө бүхнийг хийнэ! Миний хамгийн түрүүнд хийх ажил бол Донбаст дайны галыг зогсоох юм. Бид энэ дайныг эхлүүлээгүй ч дуусгах эсэх нь биднээс хамаарна” гэж ард түмэндээ хандаж хэлжээ.
В.Зеленский төрийн албан хаагчдад ажлынхаа өрөөний хананд өөрийнх нь хөргийг залахгүй байх, оронд нь хүүхдүүдийнхээ зургийг өлгөхийг уриалсан байна.
"Хүүхдүүдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргах бүртээ тэдний нүд рүү харж бай” гэж төрийн албан хаагчдад хандаж зөвлөсөн байна.
Үүнээс гадна В.Зеленский дэлхий даяар тархан амьдарч байгаа украин гаралтай хүмүүст иргэний харьяалал олгож, тэдний мэдлэг туршлагыг Украин улсын хөгжилд ашиглах хүсэлтэйгээ мэдэгдсэн байна.
2 сэтгэгдэл