ОХУ-ын Засгийн газар Украинаас импортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг өргөжүүлсэн байна. Холбогдох тогтоолыг хууль эрх зүйн мэдээллийн цахим хуудсанд нийтэлжээ.
Украины эрх баригчид Оросоос бараа бүтээгдэхүүн импортлох татварыг сунгасны хариуд ийм арга хэмжээ авсан байна.
Дээрх жагсаалтад цардуул, глюкоз ба фруктоз, төвийн халаалтын зуух болон радиаторыг оруулжээ. Түүнчлэн эмнэлгийн зориулалттай поливинил хлоридоор хийсэн гуурс, тариур, халуун жин, хөтөвч, чангалуур зэрэг эмнэлгийн хэрэгслийг нэмж оруулсан байна. Үүнээс гадна, ОХУ-ын Засгийн газар хаягдал цаас болон бусад цаасан хаягдлыг Украинд экспортлохыг хоригложээ.
2015 онд Украины эрх баригчид ТУХН-ийн хүрээнд худалдаа хийх чөлөөт худалдааны бүсийг цуцалж, Оросын хэд хэдэн бараанд хориг тавьсны дараа ОХУ, Украины эдийн засгийн харилцаа муудсан байна. Үүний дараа хориг арга хэмжээний жагсаалтыг хэд хэдэн удаа өргөжүүлжээ.
0 сэтгэгдэл