|

М.Саакашвилийг "Украины дайсан"-уудын мэдээллийн санд нэмжээ

М.Саакашвилийг "Украины дайсан"-уудын мэдээллийн санд нэмжээ

 

"Украины дайсан”-д тооцогддог хүмүүсийн хувийн мэдээллийг дэлгэдэг Украины нэгэн цахим хуудасны мэдээллийн санд Гүржийн Ерөнхийлөгч асан бөгөөд Украины Одесса мужийн захирагч байсан Михаил Саакашвилийг нэмсэн тухай Оросын мэдээллийн "Спутник” агентлаг уламжиллаа.
 
Украины "Миротворец” цахим хуудас Михаил Саакашвилийг "улсын хил хууль бусаар давсан" гэх үндэслэлээр өнөөдөр мэдээллийн сандаа оруулсан байна.
 
М.Саакашвилийн суусан галт тэргийг Польшийн Пшемысль хотын галт тэрэгний буудалд өчигдөр саатуулж, түүнийг галт тэрэгнээс буухыг төмөр замын ажилтнууд шаардсан аж. Гэвч тэрбээр хэдэн зуун дэмжигчийнхээ тусламжтайгаар Украины хилийг хүчээр давжээ. Дараа нь тэрбээр Украины баруун нутгийн Львов хотод очсон байна. М.Саакашвили болон түүнийг дэмжигчид хилийн шалган нэвтрүүлэх цэгт шалгуулалгүйгээр "хилийг хууль бусаар давсан” гэж мөн өдөр Украины Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Олег Слободян мэдэгджээ.

"Украин улсын хилийг хууль бусаар давсан” болон "ажил үүргээ гүйцэтгэж байсан хил хамгаалагчдад халдсан” гэх үндэслэлээр М.Саакашвилийг мэдээллийн сандаа нэмсэн гэж "Миротворец” цахим хуудас мэдэгдсэн байна.
 
"Миротворец” нь Киевийн эрх баригчдыг эсэргүүцэгчид, тухайлбал сэтгүүлчид болон Украины зүүн нутагт дахь засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаанд оролцогчдын хувийн мэдээллийг нийтэд дэлгэдэг цахим хуудас ажээ. Энэ оны тавдугаар сард тус цахим хуудас нь "Си-Эн-Эн” телевиз, "Ройтерс” агентлаг, "Би-Би-Си” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 4000 сэтгүүлчийн хувийн мэдээллийг нийтэд дэлгэжээ.
 
Георгий Маргвелашвили 2013 оны 11 дүгээр сард Гүржийн ерөнхийлөгч болсноор М.Саакашвили  тус улсаас явжээ. Энэ оны долдугаар сард Гүржийн Ерөнхий прокурорын газар түүний эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Тухайлбал, төсвийн 5 сая долларыг хувьдаа завшсан гэж түүнийг буруутгажээ. 
 
М.Саакашвили хууль зөрчин хуурамч материал бүрдүүлэн Украины иргэн болсон нь тогтоогдсоноор өнгөрсөн долдугаар сарын 26-нд Украины Ерөнхийлөгч Петро Порошенко түүнийг иргэнийхээ тооноос хассан байна.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл