|

Аймгийн хүн амын хүнсний нөөцийн судалгааг гаргажээ

 

 

 

Аймгийн хүн амын хүнсний нөөцийн судалгааг гаргажээ

 

Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн хүн ам нийт 19 хоногийн хүнсний нөөцтэй байна. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 10-ны өдөр аймгийн хүн амын хүнсний нөөцийн судалгааг гаргажээ.

Судалгаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, хуурай сүү, ургамлын тос, элсэн чихэр, давс, савласан цэвэр ус гэсэн есөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

 

Аймгийн нийт хүн ам жилд нийт 4.6 мянган тн, хоногт 12.5 тн малын махыг хүнсэнд хэрэглэдэг. Судалгаагаар 8 өдрийн буюу 100.5 тн мах, 31 өдрийн буюу 232 тн гурил, 28 өдрийн буюу 106.5 тн будаа, 7 хоногийн буюу 3.32 тн хуурай сүү, 12 хоногийн 22 тн ургамлын тос, 22 хоногийн 55.5 тн элсэн чихэр, 63 хоногийн 25.3 тн давс, 1 өдрийн нөөцийн 12.6 тн савласан усны нөөцтэй байна.


0 сэтгэгдэл