|

Аймгийн нөөцийн өвс, тэжээлийн 60 орчим хувийг зарцуулжээ

Аймгийн нөөцийн өвс, тэжээлийн 60 орчим хувийг зарцуулжээ

Аймгийн хэмжээнд малчид 76.3 мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авснаас одоогийн байдлаар 60 орчим хувийг нь зарцуулаад байна.

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5 тн өвс, 486.5 тн тэжээл төвлөрүүлсэн нь 57.0 хувьтай байна. Одоогоор сумдын аюулгүй нөөцийн 60 орчим хувийг хямдралтай үнээр малчдад нийлүүлжээ.

 

Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мал төллөлтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар малчдад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

 

0 сэтгэгдэл