Архангай аймгийн ХХҮГ-ын өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний 310-аас доош оноотой зорилтот бүлгийн 1757 өрхийн 9000 иргэн 2019 онд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг авах ажээ. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг авах нийт иргэдийн 3928 нь 0-18 насны хүүхэд байна.
Өнгөрсөн жилээс хүнсний талоны нэг хүнд ногдох мөнгөний хэмжээ өсч том хүн 16000, хүүхэд 8000 төгрөг болжээ. 2019 онд Архангай аймаг хүнсний талонд нийт 1 тэрбум 462 сая төгрөгийг зарцуулах юм байна. 2018 онд 1,3 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Montsame.mn
0 сэтгэгдэл