|

Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

Бид энэ удаад бидний хамгийн их хийлгэдэг сэдвийг хөндөхөөр шийдлээ. Туулах чадвар болон даац сайжруулахын тулд өндөрлөх шаардлагатай болдог ч түүнийг дагасан хор хохирлыг мэдэж байх нь ирээдүйд үүсэх элдэв асуудлаас сэргийлэхэд тустай юм.

Жолооч нар өндөрлөгөө хийхдээ өндөр пүрш, амортизатор тавих, пүршийг нь сонгохдоо даацын пүрш тавих нь олонтаа. Ингэснээр машинд ямар асуудал үүсэх боломжтой вэ?

Хэт өндөр амортизатор тавиад пүршээр нь өндөрлөхөд тэнцүүлэгч их чангаалттай явдаг болдог. Өөрөөр хэлбэл жийлттэй явдаг гэсэн үг. Ингэхээр амортизаторын доод талын втулк амархан тасардаг. Мөн хэвтээ тэнцүүлэгч резин амархан тасардаг болдог.
Суудлын машины хувьд хэт даацын пүрш хийснээс болж хойд пүршний суурь гагнаасаараа тасардаг.
Өндөрлөгөө хийсэн машины тэнхлэг тохиргоо бүрэн хийгддэггүй. Үүнээс болж дугуй жигд бус элэгдэх, руль булаана. Тэнхлэг тохиргоонд олон дахин орсон ч тохируулагдахгүй байх шинж тэмдгээр илэрч болно.
Автомашины тэнцвэр муудаж хурдлах тусам илүү аюултай болж ирдэг. Хүндийн төв өөрчлөгдсөн учир хурдлах тусам тогтворгүй болж аюулд өртөмтгий болдог.
Даацын пүршиндээ найдаж ачаа хэтрүүлснээр бусад эд ангийн ашиглалтын хугацааг багасгадаг.
Өндрийн төвшин жигд бус болсноор гэрлийн тусгал ч давхар өөрчлөгдөж бусад жолооч нарт төвөгтэй байдал үүсгэнэ.
Тогтворжилтын систем буруу ажиллах эрсдэлтэй.
Дүгнэлт

Тулгуур эд ангийн гэмтэл түргэсэж, аюулгүй байдал мууддаг. Нэг зүйлийг сайжруулж байгаа мэт боловч нөгөө зүйлсийг эрсдэлд оруулж байна. Тиймээс өндөрлөгөө хийсэн бол болгоомжтой жолоодох, өндөрлөгөө хийхээр судалж байгаа бол дээрх зүйлсийг анхаарах хэрэгтэй юм.

Эх сурвалж : cardoctor.mn


0 сэтгэгдэл