|

Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ

 

Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ

 

Архангай аймгийн 19 сумын 101 багийн 3.7 сая га бэлчээрт 17.2 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая орчим толгой малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна.Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 60 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 10 орчим хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай.Бэлчээрийн даацын зургаасхарахаднутгийн60 гаруйхувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэжмэргэжлийн байгууллагаүзэж байна.

Харин нутгийн40 шахамхувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муутайбайгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулжээ.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагтБатцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумын нийт нутаг, багийн дүнгээр авч үзвэлТариат сумын Тэрх, Цагааннуур, Хорго, Сөрт багууд, Чулуут сумын Халуун ус, Зуун мод багууд, Булган сумын Тамир, Зуун мод багууд, Жаргалант сумын Эрдэнэ уул баг, Ихтамир сумын Эрдэнэтолгой, Хан өндөр, Борт, Бугат багууд, Цэнхэр сумын Буйлан, Цэцэрлэг багууд, Хотонт сумын Бургалдай, Чандмань багууд, Цэцэрлэг сумын Хужирт, Туулант багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгаа юм.

2017 оны фото мониторингийн аргаар бэлчээрийн төлөв байдалд 375 цэгт судалгаа хийсний 20 хувь нь (75 цэг) доройтсон, 68.5 хувь нь (257 цэг) өөрчлөгдөж байгаа, 11,4 хувь нь (43 цэг) хэвийн гэсэн дүн гарч байна. Мөн бэлчээрийн даац аймгийн хэмжээнддунджаар хоёроос гурав дахин хэтэрсэн гэсэн мэдээлэл гарчээ.



0 сэтгэгдэл