|

Michelin компани Visionary Concept-н дугуйгаа танилцууллаа

Michelin компани Visionary Concept-н дугуйгаа танилцууллаа

Michelin компани ирээдүйн машины дугуйнуудыг хэрхэн харж буйгаа харууллаа. Тэдний үзүүлсэн шийдэл нь Visionary Concept нэр авчээ.

Шинэ концепци нь машины дугуйн резин ба дугуйн диск хоёрын нийлүүлсэн бүтээл ажээ. Ийм дугуйг  бэлтгэхдээ биологийн задралд ордог тусгай материалыг бэлтгэх гэнэ. Дугуйг дахин боловсруулахад  хүрээлэн буй орчинд  бага хор хөнөөлтэй байх ажээ. 

Michelin компани Visionary Concept-н дугуйгаа танилцууллаа

Visionary Concept нь хийгүй зохиомжийн дугуй байна гэж үзэв. Түүний зохиомжид модны мөчрийг санагдуулах тусгай холбогч хэсэг ба бие угаах резин мэтийн тусгай бүтээгдэхүүнийг ашиглан хийтэй дугуйг орлуулах юм байна.  

Уг дугуйнд тусгай чипүүдийг байлуулан машины компьютертай холбож өгөх учраас  гаднах халалтын хэм, замын гадаргатай хэрхэн  зохицон нийлж байгаа зэргийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч болох ажээ. 3D хэвлэлийн технологийг ашиглан дугуйг тодорхой нөхцөл байдалд нь тохируулж болохоор хийх ажээ. 


1 сэтгэгдэл