|

Тэрх худалдааны төвийн бизнес эрхлэгчдэд сургалт хийжээ

Тэрх худалдааны төвийн бизнес эрхлэгчдэд сургалт хийжээ

ЭМС-ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлж, ЗӨСТөвийн мэргэжилтнүүд Тэрх худалдааны төвийн 50 гаруй түрээслэгч, ажилчдад сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтын хүрээнд шинэ Коронавирус (2019-nCoV)-ийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл зааж, зөвлөмж өгсөн байна.

0 сэтгэгдэл